Friday, October 9, 2026

НӨАТ-ын баримтгүй худалдаалсан нөөцийн махыг бэлтгэн нийлүүлэгчид өөрсдөө нөхөн бүрдүүлнэ

Date:

ХХААХҮЯ Засгийн газрын Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай тогтоолын хүрээнд нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Засгийн газрын тогтоолд нөөцийн махыг нэг этгээдэд давтамжтай болон их хэмжээгээр худалдан борлуулсан тохиолдлууд нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг яаралтай хянан шалгаж, дутагдсан хэмжээгээр нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэхийг бэлтгэн нийлүүлэгчид хариуцуулах чиглэл өгсөн.

Мөн цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэх ажлыг 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулахыг үүрэг болгоод байгаа юм. Учир нь нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үнийн зөрүү болон нөөцийн мөх бэлтгэх үйл ажиллагааны зардлын санхүүжилтэд шаардагдах 11,30 тэрбум төгрөгийг төсөвтөө зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад үүрэг болгосон. Энэ санхүүжилтийг төлбөрийн цахим баримтад тулгуурлан олгоно.

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх гэрээт компаниуд жижиглэнгийн худалдааны цэгүүдэд махыг урьдчилан нийлүүлж, дараа нь төлбөрөө авах хэлбэрээр борлуулдаг, и-баримт тогтмол олгодоггүй, татан авалтаа хугацаанд нь хийдэггүй зэрэг асуудлаас шалтгаалан махны борлуулалтын орлого дэлгүүрийн бусад зардалд зарцуулагдах тохиолдол гарчээ. Үүний улмаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүссэн байна. Түүнчлэн зарим худалдааны цэг нөөцийн мах татан авсан ч төлбөрөө барагдуулаагүй байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...