Friday, October 9, 2026

“Sinosure” корпораци Багануурт нүүрс-пиролизын үйлдвэр барих төсөлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Date:

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНХАУ-ын “Sinosure” корпорацийн Шаньси муж дахь салбарын Дэд Ерөнхийлөгч Чэн Ган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Багануурын уурхайг түшиглэн хэрэгжүүлэх нүүрс-пиролизын үйлдвэр барих төслийн явц, хамтын ажиллагаа болон санхүүжилтийн боломжийн талаар санал солилцов.

Уг төсөл нь:

▪️ Хүрэн нүүрсийг гүн боловсруулж “хөх нүүрс” буюу хагас кокс үйлдвэрлэнэ

▪️ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна

▪️ Түүхий нүүрсний хэрэглээг орлох шинэ шийдэл болно

▪️ Нүүрс-химийн боловсруулах үйлдвэрлэлийн шинэ суурийг тавина

▪️ Уул уурхайгаас нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү шилжих стратегийн чухал алхам болно

Төслийн хүрээнд олон улсын лабораторид туршилтын бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд EPC гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

“Sinosure” корпорацийн зүгээс төслийн санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, экспортын зээлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...