Thursday, July 9, 2026

Хөдөө аж ахуйн хөгжлийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Date:

Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” долоо хоногийн хүрээнд “Хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэр, хэрэгцээ, шаардлага” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбар чухал нөлөөтэй. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах чанартай найдвартай хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах томоохон хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлов.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ч.Болдбаатар “Хөнгөн үйлдвэрийн салбарт тоног төхөөрөмжийг хэрэгцээ шаардлага” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрбээр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд салбарын үйлдвэрлэл, борлуулалт сэргэсэн. 2025 онд 788.9 тэрбум төгрөг, 2026 онд 450 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байгаа гэв.

Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын хүрээнд Казахстан, Киргизстан зэрэг улсууд руу цоо шинэ гарцууд нээгдсэн гэдгийг “Цагаан алт” ТББ-ын тэргүүн Д.Бадарч хэллээ. 

“Монголын ноос ноолуурын холбоо”-ны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг энэ үеэр Монгол-Италийн хамтарсан ээрэх үйлдвэр байгуулагдах гэж буйг дуулгалаа. Тэрбээр “Ноолуурын ээрэхийн хөрөнгө оруулалтад 62.1 сая евро буюу 263,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэхүү саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар ноолуурын салбар 1.5 их наяд төгрөгийн үйлдвэрлэл явуулж байгаа. Үүнийг гурав дахин нэмэгдүүлэх боломж байна. Мөн 2030 он гэхэд 20,000 ажлын байр бий болно” гэлээ.

“Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэн “Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн өнөөгийн технологийн түвшин, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ” сэдвээр эл салбарт тулгамдсан асуудлуудыг хөндсөн бол “Монголын Ноосон бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн холбоо” НҮТББ-ын тэргүүн Б.Ганбат “Орон нутагт сүлжих үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага” сэдвээр илтгэл тавилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...