Sunday, May 24, 2026

АНЭУ OPEC-аас гарна

Date:

Арабын Нэгдсэн Эмират Улс Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллагаас (OPEC) гарахаар болжээ. Энэ талаар тус улсын Эрчим хүчний сайд Сухаил Мохамед аль-Мазруи мэдэгдсэн байна.

“Энэ бол улс төрийн шийдвэр. Олборлолтын түвшинтэй холбоотой өнөөгийн болон цаашдын бодлогод нарийн дүн шинжилгээ хийсний эцэст ийм шийдвэр гаргасан” гэж АНЭУ-ын Эрчим хүчний сайд мэдэгджээ. Түүнчлэн энэ алхам нь зах зээлд ноцтой нөлөө үзүүлэхгүй хэмээн онцолсон байна.

Энд дуулгахад, АНУ, Израил Иран руу довтлохоос өмнө дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 1/5 нь дамжин өнгөрдөг байсан Ормузын хоолой хаагдсаны улмаас ОРЕС-т багтдаг Персийн булангийн газрын тос, хий үйлдвэрлэгч орнууд ихээхэн хүндрэлтэй тулгар байгаа юм.

ОPEC-ийг 1960 онд Иран, Ирак, Кувейт, Саудын Араб болон Венесуэл гэсэн таван орон байгуулсан. Энэ байгууллагын зорилго нь гишүүн орнуудын тогтвортой орлогыг хангахын тулд олборлолтыг зохицуулах явдал байв. Байгууллагын гишүүн орнуудын тоо олон жилийн туршид өөрчлөгдсөн, үндсэн таван орноос гадна энэ байгууллагад Алжир, Экваторын Гвиней, Габон, Ливи, Нигер, Бүгд Найрамдах Конго Улс ч багтдаг байна. АНЭУ 1967 онд энэ байгууллагад нэгдсэн, улмаар тус улс гарснаар 11 гишүүн OPEC-т үлдэх аж.

Эх сурвалж: ВВС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...