Sunday, May 24, 2026

Австрийн хөгжмийн зохиолч Л.Минкусын мэндэлсний 200 жилийн ойд зориулж “Дон Кихот” балетыг тавина

Date:

2026 оны 04-р сарын 18, 19-ны өдрүүдэд “Дон кихот ” балетыг тоглох гэж байна. “Дон Кихот” балетыг М.Д.Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн байна. Алдарт балет дэглээч М.Петипа Л.Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны 12-р сарын 26-нд Москва хотын Их театрын тайзнаа анхны тоглолтоо хийжээ.

Балетмейстер М.Петипа М.Сервантесын алдарт “Дон Кихот” зохиолоос сэдэвлэн “Дон Кихот” балетыг тавих төсөл боловсруулан хөгжмийн зохиолч Л.Минкусээр хөгжим бичүүлсэн нь амжилттай болж, өдгөө балетын урлагийн хаан гэгдэх болжээ.

Харин Монголын тайзнаа анх 1971 оны 3-р сарын 01-нд тоглож байсан ба Эхлэл бүхий гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетын балетмейстраар АЖ, ТШ, ХБ Б.Жамъяндагва анх ажилласан. Тус балетыг 2002 оны 12-р сарын 14-нд сэргээн  тавьсан түүхтэй.

Л.Минкус “Дон Кихот” балет нь дэлхийн алдартай  бүтээлүүдийн нэг  аж. Тус балетыг  бүтээхдээ  Л.Минкус Петипад цэвэр Испани уур амьсгал, мэдрэмжээр дүүрэн хөгжим бичиж өгсөнөөрөө  онцлог юм.

Өвгөн ноён Кихот өөрийн адал явдлыг эрэлхийлэн элдэв янзын түүх зохион өгүүлдэг. Өөрийн хайртыг (зохиомол) хайртыг аюулаас аврах замдаа тэрээр Китри, Базилио нартай тааралдана. Сэтгэлт хосууд охиноо баян эр Гамаштай суулгах хүсэлтэй Китригийн ааваас болж салж хагацахад хүрсэн байна. Ноён Кихот тэднийг аврахаар шийднэ. Китригийн аав андууран охиноо Базилиод эхнэр болгон өгч адислахад Кихот ч Гамашийг талхны мухлагийн бүсгүйтэй гэрлэсэн нь дээр хэмээн ятгана. Олон бүгдээрээ Кихотод талархал илэрхийлэн үлдэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...