Sunday, May 24, 2026

Доналд Трамп: Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө 10 хоногоор хойшлуулна

Date:

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө 10 хоногоор хойшлуулжээ. Ираны Засгийн газрын хүсэлтээр ийм шийдвэр гаргасан гэж Ерөнхийлөгч Доналд Трамп Truth Social дахь цахим хуудсандаа бичсэн байна.

“Би тэдэнд 10 хоногийн хугацаа өглөө. Тэд 7 хоногийн хугацаа хүссэн, харин би 10 хоног өгч байна. Та нарт 10 хоногийн хугацаа байна. Тэд үүний төлөө маш их талархсан. Гэхдээ “Бид тэгж яриагүй” гэж тэд ярих л байх. Бид хэлэлцээ хийж байгаа, муугүй урагшилж байна” хэмээн Доналд Трамп мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран Ормузын хоолойг нээхгүй бол тус улсын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгнө хэмээн сүрдүүлж байв. Харин 03 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэл хийхдээ Ирантай хэлэлцээ хийхийн тулд цохилтыг 5 хоногоор хойшлуулж байгаагаа онцолж байсан юм.

Эх сурвалж: Truth Social, BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...