Sunday, May 24, 2026

“Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын чиглэлээр хоёр өдрийн цогц сургалт зохион байгууллаа

Date:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтэс 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан хоёр сургалтыг Ерөнхий захирлын А/703 тоот тушаалын дагуу энэ сарын 19, 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Эхний өдөр “Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын онцлог, үнэлэх аргачлал” сэдвээр хичээллэж, нийгмийн чиглэлийн бүтцийн нэгжийн удирдлагууд хамрагдав. Сургалтыг Нийгмийн хариуцлагын хөгжлийн төвийн захирал, Техникийн ухааны доктор Н.Туяа удирдан явуулсан бөгөөд оролцогчид компанийн нийгмийн хариуцлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй ойлгох, үнэлэх, байгууллагынхаа үйл ажиллагаанд бодитоор хэрэгжүүлэх мэдлэг, чадвар эзэмшиж, сертификатаа гардан авлаа.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн хариуцлага, нийгмийн бодлогын хэрэгжилт” сургалт дараагийн өдөр үргэлжилж, нийгмийн чиглэлийн бүтцийн нэгжүүдийн удирдлага, эдийн засагчид, хүний нөөцийн мэргэжилтнүүдийг хамрууллаа. Тус сургалт нь байгууллагын нийгмийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэх, олон нийтэд хэрхэн зөв, үр дүнтэй сурталчлах талаар арга зүйн мэдлэг олгосноороо онцлог байв. Эдгээр сургалтууд нь Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын бодлогыг улам боловсронгуй болгож, харилцаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чухал алхам болж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...