Sunday, October 11, 2026

Хэнтий аймгийн АН оны онцлох намын байгууллагаар тодорчээ

Date:

Хэнтий аймгийн Ардчилсан нам орон нутгийн 2024 оны сонгуулиар ялалт байгуулснаар эрх баригч намын 8 жил дараалсан ноёрхлыг зогсоон, ардчиллын тугийг өндөрт мандуулсан билээ.

Хэнтий аймгийн Ардчилсан нам 18 сумдын 9-д нь ялалт байгуулаад зогсохгүй аймгийн 18 сумын 89 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарын 43-д, багийн Засаг дарга нарын 40-д нь Ардчилсан намын гишүүд сонгогдсон амжилтыг үзүүлээд байна.

Хэнтий аймгийн Ардчилсан нам нийт гишүүдийн “Зуны цугларалт” арга хэмжээг 30 жил тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд 2025 онд Олон улсын Ардчиллын өдөрт зориулсан зүүн бүсийн нэгдсэн арга хэмжээг Чингис хотноо амжилттай зохион байгуулсан нь дунд шатны намуудад харилцан туршлага судлах боломжийгбүрдүүлсэн үр дүнтэй чуулга уулзалт болжээ.

Хэнтий аймгийн Ардчилсан нам ялалтаа баталгаажуулж, ардчиллын зарчим, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө тасралтгүй ажиллаж, гишүүд дэмжигчдийн дунд олон үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулж байгаагийн зэрэгцээ олон зуун залуучуудаар ардчилсан намын хүрээг тэлж, намынхаа олон арван залуучуудын боловсролыг дээшлүүлэх урт, дунд, богино хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн туршлагыг дүгнэн Оны онцлох намын байгууллагаар тодруулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...