Sunday, October 11, 2026

Чөлөөлөх дайны 80 жилийн ойд зориулж “Баатар Аюуш” баримтат кино бүтээжээ

Date:

Японы түрэмгийлэгчдээс Хятад, Өвөрмонголын ард түмнийг чөлөөлөх зорилгоор Монгол, Зөвлөлтийн армийн хамтарсан хүчээр явуулсан дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Чөлөөлөх дайны 80 жилийн ойд зориулж БНХАУ-ын уран бүтээлчид “Баатар Аюуш” баримтат кино бүтээжээ. Уг кинонд Монгол, Хятадын судлаачид, эрдэмтэд, цэргийн түүхчид оролцжээ.

Лувсанцэрэнгийн Аюуш бол 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Жанчхүүгийн давааны байлдаанд эрэлхэгээр байлдаж амь үрэгдсэн бөгөөд БНМАУ-ын баатар цолыг нэхэн олгосон юм. Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан, энэхүү баримтат киногоор, түүхэн ой санамжийг сэргээж, Лувсанцэрэнгийн Аюушийн намтар түүх, гавьяа зүтгэл, эргэн дурсагдаж буй байдал хийгээд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл болон Монгол Улс, БНХАУ хоёр орны найрамдалт харилцааг товч тодорхой өгүүлсэн байна.

Жанчхүүгийн даваан дахь Монгол, Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалын цогцолбор.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...