Sunday, May 24, 2026

Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ

Date:

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт албан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагадаа Булган аймгийн Засаг дарга  Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзсэн байна.

Тодруулбал, О.Цогтгэрэл гишүүн албан шаардлагадаа дээрх үндэслэлээ тайлбарлахдаа, Д.Пүрэв-Очирыг 2024 оны 11-р сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзжээ. Учир нь Д.Пүрэв-Очир нь 2018 оны 12-р сарын 21-ний өдөр Нисэх буудлуудын удирдах газрын төлөвлөлт хариуцсан ерөнхий менежерээр ажилд орж, 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн нисэх буудлуудын үйлчилгээний газрын менежерийн ажлаас чөлөөлөгдсөн аж. Түүний хашсан дээрх ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны аль ч ангилалд хамаарахгүй юм байна. Өөрөөр хэлбэл, П.Пүрэв-Очир нь аймгийн Засаг даргаар томилогдохоосоо өмнө нэг ч өдөр төрийн жинхэнэ албанд ажиллаагүй гэсэн үг.

Ташрамд дурдахад Д.Пүрэв-Очирыг хангалтгүй ажилласан гэж Булган аймгийн ИТХ дүгнэсэн гэдэг мэдээлэл олон нийтэд түгээд буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...