Friday, November 22, 2024

Дэлхийн хамгийн урт настай эмэгчин хар хирс нүд аньжээ

Date:

Дэлхийн хамгийн урт настай эмэгчин хар хирс шинэ оны босгон дээр нүд аньжээ. Энэ тухай Танзанийн Нгоронгоро байгалийн дархан цаазат газрын захиргаа мэдээлжээ. Фауста нэртэй энэхүү хирс 57 насалсан бөгөөд амьдралынхаа дийлэнх хугацааг зэрлэг байгальд өнгөрүүлсэн юм байна. Маш ховорд тооцогддог дорнын хар хирсийг 1965 онд гурван настай байхад нь Нгоронгоро байгалийн дархан цаазат газарт анх авчирчээ. Түүнээс хойш Фауста хирс 54 жилийн турш дархан цаазат газарт эрх чөлөөтэй амьдарчээ. Харин сүүлийн жилүүдэд эмэгчин хирс хөгширч өвчин эмгэг туссан тул тусгай эмчилгээ хийлгэж байсан гэнэ. Ялангуяа 2016 оноос хойш Фаустагийн нүдний хараа эрс муудсан аж. Хамгийн урт насалсан эмэгчин хар хирс Фауста байгалийн жамаараа нүд аньсан өдөр Нгоронгоро байгалийн дархан цаазат газарт бяцхан хар хирс төрсөн гэнэ. Энэ талаар тус дархан цаазат газрын захиргаанаас мэдээлж, “Фауста хамгийн урт насалсан хар хирс болсныг баримт, тэмдэглэлүүд харуулж байна” гэжээ. Зэрлэг хирс ойролцоогоор 37-43 насалдаг бөгөөд 50 насалсан цөөн тохиолдол бүртгэгдэж байсан аж. Дорнын хар хирсийг эрс ховордсон ан амьтны жагсаалтад оруулсан бөгөөд хулгайгаар агнах явдал тасрахгүй байгаа гэнэ. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ төрлийн хирсийг сайтар хамгаалж, өсгөж үржүүлснээр тоо толгой нь нэмэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...