Friday, November 22, 2024

Дорнод бүсийн оношилгоо, эмчилгээний төв дижитал рентген аппараттай болжээ

Date:

Дорнод аймгийн эрүүл мэндийн салбар 2019 оныг “Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх” зорилтот жил болгон зарлажээ. Уг зорилтод жилийн хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд энэ онд гурван том хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүний нэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цоо шинэ суурин дижитал рентген аппараттай болсон явдал. Энэхүү аппаратыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч болон иргэд оролцжээ. Дижитал рентген аппарат суурилагдсанаар тоон системээс дижитал технологируу шилжиж зургийн чанар, харалт сайжирч байгаа юм, тус аппаратыг 20 хоног хэвийн үйл ажиллагаанд ортол ашиглах хугацаанд өдөртөө 30 болон түүнээс дээш зураг авалт хийж, 20 орчим зураг харалтыг хийж ажлын бүтээмж нэмэгдсэн байгаа талаар БОЭТ-ийн удирдлагууд хэлж байлаа.

2019 оны аравдугаар сард үйлдвэрлэгдсэн тус аппаратын хүчин чадал нь сая пиксел CCD камертай, зураг авалтын ширээний эргэлт 360 градус хөндлөн чиглэлд хөдөлдгөөрөө давуу талтай энэ нь хэвтрийн болон хүнд өвчтэй хүмүүсийг хөдөлгөх шаардлагагүйгээр зураг авах боломжтой, зураг авалт болон харалт хосолсон, лабораторид хальсийг хороор угаадаггүй зэрэг давуу талуудтай юм. Энэ 2019 онд БОЭТ-д вакум хагалгааны өрөө, түүнийг дагалдах тоног төхөөрөмж, Томографийн аппарат зэрэг нийлүүлэгдсэн бөгөөд ирэх оны улсын төсөвт өвдөгний үе, түнх нурууны мэс засал хийх тоног төхөөрөмжийн 200 сая төгрөг тусгагджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...