Sunday, May 24, 2026

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна

Date:

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих ажил өнгөрсөн 04 дүгээр сарын 25-нд эхэлж, өнөөдрийн байдлаар далангийн ажил 58, гүүрийн бүтээц 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар замын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төмөр замчидтай уулзлаа. Замын бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд оролцож, 400 гаруй ажлын байр бий болгожээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 87.2, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6, нийт 102.8 км үргэлжилнэ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэл орчмын томоохон ачааны терминалууд руу жилд тээвэрлэх 20 сая тн хүртэлх ачааг шинээр барих Тээвэр логистикийн төв рүү шилжүүлэх төлөвлөлттэй. Ингэснээр Улаанбаатар хот доторх төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр хоногт 144 минут замын хөдөлгөөн хаадгийг багасган 20-30 минут болгож, түгжрэлийг бууруулах боломжтой. Төмөр замыг ашиглалтад оруулсан эхний жилээс 3.5 сая, цаашлаад жилд 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэхээр тооцсон. Энгийнээр илэрхийлбэл, хоногт дунджаар 316-1800 орчим том оврын автомашин Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцохгүй, хотын дундуур аюултай ачаа дамжин өнгөрдөггүй болох юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар салбар төмөр замын ажилд тулгарч буй зарим бэрхшээлийг шинээр барихаар төлөвлөсөн нийслэлийн дагуул хотуудын төлөвлөлттэй уяж, цогцоор нь хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. Ийм замтай болсноор аюултай ачааг Улаанбаатар хотын дундуур тээвэрлэхээ болино. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замыг төлөвлөсний дагуу энэ оны 10-р сард, ажил саатахгүй бол хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа төмөр замчид хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...