Monday, October 12, 2026

Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд ЖАЙКА-тай хамтран ажиллахаар санал солилцжээ

Date:

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэг хүлээн авч уулзжээ.

НИТХ-ын дарга А.Баяр Баруун 4 замын уулзвар, Нарын гүүрний урд өгөөжийн уулзвар, Механик инженерийн сургуулийн уулзвар, Зүүн 4 замын уулзвар, Офицеруудын ордны тойргуудыг нүхэн болон гүүрэн гарцаар дахин төлөвлөх тооцоо судалгаа хийснээ танилцуулав. Энэхүү түгжрэлийг бууруулах богино хугацааны дэд бүтцийн ажилд хамтран ажиллах санал солилцлоо.

Авто замын түгжрэлийг бууруулах богино, дунд хугацааны төлөвлөгөө, санал, дүгнэлт боловсруулж, арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийг НИТХ-ын дарга А.Баяр ахлан ажиллаж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн мэргэшсэн брокерын эрх олгох сургалт боллоо

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 2026 оны 10 дугаар...

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...