Monday, June 9, 2025

Албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо худал мэдүүлэх, санаатайгаар орхигдуулах зөрчил гарчээ

Date:

198 сая төгрөгийн хөрөнгө, орлогыг их хэмжээний өөрчлөлт гэж үзнэ

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар нийтийн албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг худал мэдүүлэх, санаатайгаар орхигдуулах, хуульд заасан үндэслэлийн дагуу мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй зэрэг авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүрэгтээ хайнга хандах зөрчлүүд гарч байна.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар албан тушаалтан нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, мөн хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон буюу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөлт орсон тохиолдолд 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргах үүрэгтэй. 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болсон бөгөөд мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгөд 198,000,000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд тухайн орлого, хөрөнгийн талаар 30 хоногийн дотор цахим системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээр болсон. 

Нийтийн албан тушаалтны мэдүүлсэн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг  Авлигатай тэмцэх газраас нарийвчлан хянан шалгадаг бөгөөд хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй, мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албан тушаалаас чөлөөлөх, ажлаас халах хүртэлх хариуцлага хүлээх үндэслэл болохыг АТГ-аас анхааруулж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...