Monday, October 12, 2026

“Бид эх орны ирээдүй” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа

Date:

Хүүхэд, залууст эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб төгсөх ангийн 2000 орчим сурагчдын дунд “Бид эх орны ирээдүй” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд сурагчдыг Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцуулж, “Эх орон-Үндэсний бахархал”, “Цэргийн алба хаах хэлбэрүүд”, “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” сэдвүүдээр яриа таниулга хийлээ.

Мөн энэ үеэр хүрэлцэн ирсэн дүү нартаа зориулж Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байнгын болон хугацаат албаны дайчид урлагийн хамтарсан тоглолт, жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлбэрээ толилууллаа.

Түүнчлэн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагвыг урьж хүүхэд залууст “Эх оронч үзэл, хүн байхын учир” сэдвээр яриа таниулга хийсэн юм. Үргэлжлүүлэн ЦДБЭЧ-ын уран бүтээлчид эх орны сэдэвт уран бүтээлийн дээжсээ өргөн барьсан бол Монгол цэргийн музей, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Үндэсний аврах бригадын хамт олон төрөл мэргэжлийн онцлогоо харуулсан үзэсгэлэнгээ дэлгэж олны хүртээл болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...