Monday, October 12, 2026

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ

Date:

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус зөвлөл нь авлигын эсрэг хуулийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу “авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх”, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журмын дагуу “төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн үр дүнтэй танилцах” зэрэг чиг үүрэгтэй юм.

Тус зөвлөлийн гишүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүтэц зохион байгуулалт, ажилтны сонгон шалгаруулалт, худалдан авалтын үйл ажиллагаа, борлуулалт, орлого, дотоод хяналт, мониторингийн ажлын үр дүн, зөвлөмж, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар танилцуулсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа Олон улсын ISO 37001 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг Монгол улсад анхлан нэвтрүүлэн хэрэгжүүлэн ажилладаг талаар тус стандартын хэрэгжилт, үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд тус зөвлөлийн гишүүд асуулт асууж хариулт авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...