Monday, October 12, 2026

Асашёорюү “Энэ хүү гарцаагүй озэки эсвэл ёкозүна болно” хэмээн хэлж байжээ

Date:

“Энэ хүү гарцаагүй озэки эсвэл ёкозүна болно”. Энэ үгийг түүний авга ах, мэргэжлийн сүмод 25 түрүүлсэн ёкозүна Асашёорюү хэлсэн юм. Асашёорюү Тацүнами оякатад дээрх үгийг итгэл дүүрэн хэлж байжээ. Өнөөдөр Хоошёорюү авга ахынхаа ерөөлтэй үгийг биелүүлж аварга боллоо. Сүмогийн холбоо түүнийн ёкозүна цол хүртсэнийг албан ёсоор зарлав. Тацүнами ояката “Хоошорюү дэвжээндээ ирэхээс өмнөх үеийг эргэн дурсаж байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Чибагийн Кашива Ничидай ахлах сургуульд Хоошорюү хичээллэж эхэлснээс хоёр дахь жилдээ Тацүнами оякатайтай танилцсан байна. Энэ тухай аяката “Тэр үнэхээр гялалзаж байсан. Гоолиг биетай, гайхалтай ауратай залуу байсан” хэмээн дурсжээ. Өнөөдөр Хоошорюү С.Бямбасүрэн сүмогийн түүхэнд 74 дэх ёкозүна боллоо. Ёкозүнагийн ёслолд нь Хоошорюү С.Бямбасүрэнгийн аав Д.Сугаррагчаа, ээж Нармандах, авга ах улсын аварга Д.Сумъяабазар, улсын начин Д.Сэржбүдээ нар урилгаар оролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...