Monday, October 12, 2026

Хоошорюү, Киришима нар түрүүлэх боломж хэвээрээ байна

Date:

Японы мэргэжлийн сүмогийн хацү башёгийн 13 дахь өдөр монгол сүмочдоос тэмцээнийг тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байгаа озэки С.Бямбасүрэн, маэгаширагийн баруун жигүүрийн тэргүүн бөх Киришима Б.Лхагвасүрэн нар учраагаа давлаа. Башёг хошуучилж яваа маэгаширагийн баруун жигүүрийн 14 дэх бөх Кинбозан өнөөдөр озэки Котозакүраг давж манлайлагчийн байр сууриа хадгалж үлдэв. Котозакүра озэки харин найман унаатай болж 50-иас доош хувийн амжилт буюу накикоши болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил давснаар найман даваа, таван унаатай, 50-иас дээш хувийн амжилтаа үзүүллээ. Чиёошома Г.Мөнхсайхан өнөөдөр учраагаа барсангүй. Тэрбээр мөн найман даваа, таван унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Их аваргагүй башёд ийнхүү монголын хоёр сэкитори түрүү булаалдах магадлал өндөр байна. Маргааш башёгийн тэргүүлэгчдийн нэг, хоёрдугаар эгнээнд бичигдэж байгаа дөрвөн бөх хоорондоо учраа таарчээ. Тухайлбал, тэмцээнийг тэргүүлж буй маэгаширагийн 14 дэх бөх Кинбозан Киришима Б.Лхагвасүрэнтэй, манлайлагчдын хоёрдугаар эгнээнд яваа маэгаширагийн 11 дэх бөх Такарүфүжи озэки Хоошорюү С.Бямбасүрэнтэй тус тус барилдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...