Sunday, May 24, 2026

“Яндангүй бүс” байгуулахаар болов

Date:


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хот, суурин газрын агаарын чанар болон дотоод орчны агаарын чанарыг хянах, үнэлэхэд чиглэсэн “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016” стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд, “Сайжруулсан хатуу түлшний техникийн ерөнхий шаардлага MNS5679:2022” стандартыг холбогдох хуулийн хүрээнд тус тус шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарт даалгалаа.
Мөн тус хуралдаанаар агаарын чанарыг сайжруулах бүсэд бүх төрлийн хийн түлшний халаалттай айл, өрхүүдэд олгох хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоосон урамшуулал олгох журам, “Яндангүй бүс”-д бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох, мөн тус бүсэд хийн түлшний халаалтад шилжүүлэхээр төлөвлөж буй айл, өрхүүдэд хийн халаалтын тоног төхөөрөмжийг ногоон зээлээр авахад шаардагдах хүүгийн татаас олгох зэрэг асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ.
Яндангүй бүсэд хамрагдах өрхийн судалгаа, бүсийн зураглалыг нарийвчлан гаргаж, уг бүсэд хамрагдах айл, өрхүүдийг эрчим хүчний хэмнэлт бүхий дулаан алдагдал багатай орон сууц, монгол гэрийн иж бүрэн дулаалга, хийн болон цахилгаан халаагуур, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуух зэрэг ногоон зээлийн бүтээгдэхүүнээр хангахаар төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...