Sunday, May 24, 2026

Нийслэлийн ИТХ-ын даргаар Амарбаясгалангийн Баярыг сонголоо

Date:

ймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Нийслэлийн ИТХ өнөөдөр Анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав.

Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, нэр дэвшүүллээ. Санал хураалтад оролцсон 43 нь хүчинтэй саналаас 39 төлөөлөгчийн саналаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргад нэр дэвшүүллээ.

Улмаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгох тухай тогтоолын төсөлд илээр санал хураан, олонх нь дэмжив. Нийслэлийн ИТХ-ын Даргын тамгыг 2020-2024 оны Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүний дарга Жанцангийн Батбаясгалан гардуулан өглөө.

Мөн Нийслэлийн ИТХ дахь  МАН-ын бүлгээс  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Хишгээгийн Нямбаатарыг  дэвшүүлж, олонхын саналаар томилуулахаар нэр дэвшүүллээ. Нийслэлийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны шийдвэр,  холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...