Wednesday, July 15, 2026

Борооны улмаас автозамын эвдрэл гэмтэл нэмэгдэж байна

Date:

Ойрын өдрүүдэд бороо хур элбэгтэй байгаагаас үүдэн зарим аймаг, орон нутгийн замд үерээс үүдэлтэй замын эвдрэл гэмтэл их гарч байна. Тиймээс жолооч тээвэрчид та бүхэнд  2024 оны наймдугаар сарын 10 буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд эвдрэл үүссэн замуудын талаарх товч мэдээллийг хүргэж байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Дундговь аймгийн Мандалговь чиглэлийн замд хүчтэй аадар борооны улмаас үер бууж, замын хэд хэдэн чиглэлд эвдрэл үүсээд байна. Тухайлбал, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305-301км, 295-296км  271-272км, 259-260км, 254-255км, 230-231км-т үерийн улмаас эвдрэл үүссэн байна.  

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 302-305км-т ус давж урссан 303км-т хөвөө, далан эвдэрсэн тул нэг эгнээ замаар зорчуулж байгааг зам хариуцагч “АЗММ” ХХК-иас мэдээлж байна. Дээрх чиглэлийн 295-295.4км замд  “Цагаан гол”  ус давсан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд шаардлагатай зохицуулалтыг хийж ажиллаж байна.

Мөн А39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 12-13км-т хоёр байршилд зам дээгүүр ус даван, хөвөө угаагдсан байгаа тул автозамын хөдөлгөөнд оролцохдоо та бүхэн аюулгүй байдлаа хангаж, хурдаа тохируулан зорчино уу?

A33 дугаартай Даланзадгад-Шивээхүрэн чиглэлийн 59км-т үерийн усны улмаас үүссэн эвдрэлийг засварлаж дууссан байна  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...