Sunday, October 11, 2026

Жаргалтхаан-Өмнөдэлгэр чиглэлийн авто зам ирэх 10 дугаар сард ашиглалтад орно

Date:

Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын авто зам, сумдыг авто замаар холбох ажлууд үргэлжилж байна. 2024 онд Бор-Өндөр-Хэрлэн, Жаргалтхаан-Дэлгэрхаан, Өмнөдэлгэр-Биндэр чиглэлийн авто замууд шинээр баригдаж эхэлж буй. Ингэснээр Баянмөнх, Дархан, Баян-Адарга сумд, Гурванбаян тосгоныг авто замаар холбох боломж бүрдэх юм.

Тэгвэл хоёр жилийн өмнө эхэлсэн Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум чиглэлийн 52,5 км хатуу хучилттай авто зам ирэх 10 дугаар сард ашиглалтад орно гэдгийг албан сурвалж мэдээллээ.

“Тэгшт Плант компани” гүйцэтгэж буй тус авто замын онцлог нь 22 см хөлдөлтөөс хамгаалах үе, 15 см хөрсийг цементээр бэхжүүлсэн суурь, 15 см буталсан чулууг цементээр бэхжүүлсэн суурь, 5 см асфальт бетон хучилтын хийцлэл бүхий 8 м өргөн зорчих хэсэгтэй авто зам барилгын ажил юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...