Friday, July 17, 2026

Морин хуурын өвөг арслан толгойтой шанаган хуур

Date:

Монголчуудын хүндэтгэн дээдэлж гэрийнхээ хойморт залж ирсэн эрхэм хөгжим бол морин хуур юм. Морин хуур хөгжмийн өвөг нь шанаган хуур хөгжим гэж үздэг. Шанаган хуурыг эрт дээр үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрс болон том дугуй цараас нь шалтгаалан өөр өөрөөр нэрлэж ирсэн түүхтэй.

Энэхүү арслан толгойтой шанаган хуур хөгжмийн зэмсэг нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн иргэн Хөндлөн-Эрдэнэ Готовдорж гуайд хадгалагдаж байна. Уг хөгжмийн зэмсэг нь дөрвөн үе дамжсан 200 гаруй жилийн настай юм байна. Монголын соёлын үнэт өвд бүртгэгдсэн 9 шанаган хуур хөгжмийн зэмсэг байдгаас тус суманд одоогоор хоёр хуур хадгалагдаж байна.

Эх сурвалж: orkhonvalley.gov.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...