Friday, July 17, 2026

Тэрүнофүжи, Киришима нар башёг тэргүүлж байна

Date:

Японы мэргэжлийн сүмогийн хацү башёгийн 13 дахь өдөр их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж явсан сэкивакэ Котоновакаг өвдөг шороодуулав. Озэки Киришима Б.Лхагвасүрэн, озэки Хоошорюү С.Бямбасүрэн нар оноолт таарч барилдсан бөгөөд Киришима ээлжит даваагаа авав. Ингэснээр башёг хошуучлагчдын эгнээнд Тэрүнофүжи их аварга, Киришима озэки, Котоновака сэкивакэ нар жагсаж, Хоошорюү хоёрдугаар эгнээ рүү шилжлээ. Маэгаширагийн зүүн жигүүрийн 10-аас босож барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр учраагаа давснаар найман даваа, таван унаатай болж, 50-иас дээш хувийн амжилтаа үзүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...