Friday, October 9, 2026

Киришима Б.Лхагвасүрэн башёг тэргүүлж байна

Date:

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн кюүшюү башё маргааш өндөрлөнө. Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ барилдалгүй өнжсөн энэ удаагийн башёг озэки цолтнууд тэргүүлэн барилдсанаас Монголын хоёр озэки гялалзсан амжилт үзүүллээ. Озэки Киришима Б.Лхагвасүрэн 14 өдрийн дараах байдлаар 12 даваа, хоёр унаатайгаар ганцаараа башёг хошуучилж байна. Түүний араас 11 даваа, гурван унаатай маэгашира Атамифүжи, 10 даваа, дөрвөн унаатай сэкивакэ Котоновака, маэгашира Ичияамомато нар нэхэж байна. Тиймээс Киришима озэки маргааш учраа таарсан озэки Такакэйшог давах юм бол шууд түрүүлнэ. Харин өвдөг шороодвол Атамифүжитэй нэмэлт барилдаан хийх нөхцөл үүснэ. Атамифүжи сэкивакэ Котоновакатай маргааш барилдах юм.

Озэки Хоошорюү С.Бямбасүрэн 14 өдрийн дараах байдлаар есөн даваа, таван унаатай болоод байна. Тэрбээр маргааш сэкивакэ Дайэшотой оноолт таарчээ. Хокүсэйхо А.Даваанинж даваа унаа тэнцүү болсон бөгөөд маргааш давж байж 50-иас дээш хувийн амжилт үзүүлэх боломжтой. Энэ сард маэгаширагийн 12 руу унасан Тамаваши Б.Мөнх-Оргил есөн даваа, таван унаатай 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлж, дараагийн башёд маэгаширагийн дээд хэсэгт эргэн ирэх нь тодорхой болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...