Friday, October 9, 2026

Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг барих ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллажээ

Date:

”Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг хамтран барих, хилийн түр гарц нээх, журам тогтоох асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн тохиролцох хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Тус ажлын хэсгийн БНХАУ-ын Төмөр замын газар, “Чайна энержи групп” ХХК, “Чайна энержи Баошөн төмөр зам” ХХК-ийн төлөөлөл 2023 оны 11 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтод ажиллажээ.

Монгол талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр, БНХАУ-ын талаас Улсын төмөр замын газрын төлөвлөлт, стандартын судалгааны хүрээлэнгийн дэд захирал Дан Ли, “Чайна энержи Баошөн төмөр зам” ХХК-ийн хил дамнасан төмөр замын төсөл хариуцсан захирал Ван Шань Жүн нар болон бусад ажлын хэсгийн гишүүд Гашуунсухайт-Ганцмод боомт, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам, Гашуунсухайт өртөө, шилжүүлэн ачих терминал төслүүдтэй газар дээр нь танилцаж, ажилласан байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа бол бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр бэлтгэл ажлын ханган ажиллаж байна. Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтыг холбох төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар жилд 30-50 сая.тн хүртэлх нүүрсийг экспортод гаргах боломжтой болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...