Friday, July 17, 2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Израйль-Палестины мөргөлдөөний талаар тогтоол баталжээ

Date:

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онцгой чуулган аравдугаар сарын 27-нд хуралдан, тогтоол баталж, мөргөлдөгч хоёр тал Израиль, Палестин хүмүүнлэгийн энхийн хэлэлцээрийг нэн даруй хэрэгжүүлж, улмаар мөргөлдөөнийг зогсооход тус дөхөм үзүүлэхийг уриалжээ.

Тогтоолд, талууд олон улсын эрх зүйн хүрээнд хүлээсэн үүргээ нэн даруй, бүрэн хэрэгжүүлж, ялангуяа энгийн иргэд болон иргэний байгууламжийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж авах боломжийг олгох, Газын зурвас дахь энгийн иргэдэд үндсэн бараа, үйлчилгээг хангах, мөн хүмүүнлэгийн коридор ба бусад арга хэмжээгээр энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг шаардсан байна.

Уг тогтоолд Палестины энгийн иргэд, НҮБ-ын ажилтнууд, хүмүүнлэгийн болон эмнэлгийн ажилтнуудыг Газын зурвасын хойд хэсгээс өмнөд хэсэгт шилжихийг шаардсан тушаалаа цуцлахыг Израильд уриалж, Палестины энгийн иргэдийг хүчээр нүүлгэн шилжүүлэх аливаа оролдлогыг эрс эсэргүүцнэ. Хууль бусаар баривчлагдсан бүх энгийн иргэдийг нэн даруй, ямар ч болзолгүйгээр суллаж, тэдний аюулгүй байдал, үндсэн эрх, хүмүүнлэгийн нөхцөл байдлыг олон улсын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахыг уриалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...