Friday, October 9, 2026

“Билигт гүүш” шагналын эзнээр орчуулагч Т.Төмөрхүлэг шалгарлаа

Date:

“Гэндэндарам” сангаас 2015 оноос эхлэн хоёр жилд нэг удаа уран зохиолын орчуулгын шилдэг бүтээлд олгодог уламжлалтай. Энэхүү “Билигт гүүш” шагнал гардуулах тав дахь удаагийн ёслол Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд өнөөдөр боллоо. Монголын зохиолчдын эвлэл, Орчуулгын үндэсний төв, Үндэсний номын сан, “Гэндэндарам” сан хамтран зохион байгуулсан уг ёслолыг нээж тус сангийн тэргүүн Ж.Гэндэндарам үг хэллээ.

️Мөн тус ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочид үг хэлж, шилдэг орчуулагч болон зохион байгуулагч нарт талархал илэрхийллээ. “Билигт гүүш” уралдаанд ирүүлсэн бүтээлийг МУСГЗ, Билигт гүүш Б.Магсаржав, МУИС-ийн багш, зохиолч, орчуулагч Д.Мөнхтөр, “Гэндэндарам” сангийн дэд тэргүүн Б.Мөнхсоёл нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүн тунгаажээ.

Тэргүүн байрт Т.Төмөрхүлэгийн франц хэлнээс орчуулсан Альбер Камюгийн “Уналт” роман, дэд байрт Мө.Батбаярын хятад хэлнээс орчуулсан Ян Лянкөгийн “Дин тосгоны зүүд” роман, гутгаар байрт Б.Гэрлээгийн орос хэлнээс орчуулсан Винсент Ван Гогийн “Дүүдээ бичсэн захидлууд” хэмээх намтар дурсамжийн ном тус тус шалгарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...