Thursday, October 8, 2026

Ковидын үеийн төсөл, хөтөлбөр, зээл, тусламж, хандивын зарцуулалтаар Ерөнхий хяналтын сонсгол хийнэ

Date:

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарЕрөнхий хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахар болжээ. Уг сонсголд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл нээлттэй оролцоно.

Ерөнхий хяналтын сонсголын бүртгэлийн ажиллагаа 2023 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрийн 17.30 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар захидал илгээн бүртгүүлнэ. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болох аж.

Тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон ажиглагч нь сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор Эдийн засгийн байнгын хороонд бүртгүүлж, санал, тайлбар, мэдээллээ бичгээр ирүүлж болох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...