Saturday, July 18, 2026

“Хэнтийн мэргэн жаал” Ламаадан хүүгийн тухай кино удахгүй дэлгэцнээ гарна

Date:

“Хэнтийн мэргэн жаал” хэмээн алдаршсан Ламаадан хүүгийн тухай уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарах нь. Уг киноны зохиолч, найруулагчаар Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайван ажиллаж байгаа юм. Кинонд Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай нар тогложээ.

“Хэнтийн мэргэн жаал” буюу “Ламаадан хутагт” хэмээн алдаршсан бяцхан хөвгүүн бол цөвүүн цагийн улаан Монголд төрсөн сүүлчийн хувилгаан хүү байлаа. Ламаадан хутагт хуучнаар Хөвчийн Жонон вангийн хошуу буюу одооны Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутагт малчин ард Цэсэнгийн Сэрээтэрийн хөвгүүн болон 1936 онд мэндэлжээ. Хүүдээ Цэрэнпунцаг хэмээх нэр хайрлажээ. Энэ нутагт Богд хатан Дондогдулам мэндэлсэн газар юм. Манзушир Бурханы хувилгаан, Ламаадан хутагт, Мэргэн жаал хэмээн алдаршсан монголын хамгийн сүүлчийн хувилгаан бяцхан хүү цахилгаан цахих мэт хоромхон хугацааны амьдралдаа буянт үйл олныг бүтээж, аравхан настайдаа хүний арьс нөмөрсөн улаантан чөтгөрүүдийн гарт алтан амиа алджээ.

Ламаадан хүүгийн тухай дараах линкээс уншаарай https://sonin.mn/news/enews/129412

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...