Thursday, October 8, 2026

Британийн музейн захирал цуглуулгаа алдсаны улмаас огцорлоо

Date:

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Британийн музейн захирал Хартвиг Фишер 25-ны өдөр албан тушаалаасаа огцрохоо зарлаж, музей өмнө нь цуглуулгын алдагдлыг бүрэн шалгаж чадаагүйн хариуцлагыг хүлээжээ.

Фишер 25-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ, Британийн музей 2021 онд холбогдох сэрэмжлүүлгийг хүлээн авсны дараа иж бүрэн хариу өгөөгүй бөгөөд “Үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг эцэст нь захирал заавал хүлээх ёстой” гэжээ.

Британийн музей өнгөрсөн долоо хоногт цуглуулгын зарим хэсэг нь “алга болсон, хулгайлагдсан, гэмтсэн” болохыг олж мэдээд нэг ажилтнаа ажлаас нь халж, цагдаа дуудсан гэдгээ нотолжээ. Алдагдсан цуглуулгад манай тооллын өмнөх 15-р зуунаас манай тооллын 19-р зуун хүртэлх алтан үнэт эдлэл, шилэн эдлэл хэрэгслүүд байжээ.

Урлагийн бүтээлийн наймаачин болон Британийн музейн хооронд илгээсэн цахим шуудангийн баримтаас үзэхэд музейд цуглуулгууд алдагдаж болзошгүй талаар хоёр жилийн өмнө мэдэгдсэн болохыг BBC өмнө нь мэдээлж байсан. BBC-ийн мэдээлснээр цуглуулгаас 1500 гаруй эд зүйлсийг хулгайлсан, гэмтээсэн, устгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...