Monday, May 25, 2026

Гашуунсухайт-Ганцмод боомтын экспорт, импортын хэмжээ эрс өсжээ

Date:

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлого үр дүнгээ өгч эхэлжээ. Гашуунсухайт боомтоор нэвтрэх экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн байна. Энэ талаар өмнөд хөршийн гаалийн байгууллагын мэдээлэлд дурджээ. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урадын дунд хошуунд байрлах Ганцмод боомттой зэргэлдээ оршдог. Ганц мод боомт нь БНХАУ-ын үндэсний нэгдүгээр зэрэглэлийн хуурай замын боомт, эрчим хүчний импорт, экспортын чухал коридор юм.

Наймдугаар сарын 2-ны 20:00 цагийн байдлаар нийт 307,700 орчим тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, 20 сая 92.1 мянган тонн импорт, экспортын ачаанд хяналт шалгалт хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 171.43 хувиар өссөн байна.

Эрчим хүчний импорт, экспортод илүү сайн үйлчлэх зорилгоор Ганцмод боомтын Хилийн шалган нэвтрүүлэх өртөө эрчим хүчний импорт, экспортын тээвэрлэгч компаниудын гаалийн бүрдүүлэлтэд идэвхтэй анхаарч, гаалийн бүрдүүлэлтийн журмыг хөнгөвчлөх үүднээс жолооч, тээврийн хэрэгслийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж, хяналт шалгалтын удирдлагын арга барилыг шинэчлэх, мэдээллийн технологийн хэрэглээг бэхжүүлэх зэрэг 10 гаруй шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр одоогийн байдлаар тус боомтын ганц өдрийн импорт, экспортын ачааны хэмжээ 170 мянган тонн, импорт экспортын өдрийн дундаж хэмжээ 116 мянга 200 тоннд хүрчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...