Monday, July 20, 2026

Өвөрмонгол, Буриадын бөхчүүд зодоглохоор иржээ

Date:

Шинэ зууны анхны даншиг  наадам буюу 2015 оны даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанаас эхлэн бөхчүүдийг төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдуулдаг жишиг тогтсон. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэр­гүүн Хамбын шийд­вэ­рээр, түрүүлсэн бөхөд Даншигийн арслан, үзүүрлэсэн бөхөд Даншигийн заан, зургаа давсан бөхөд чимэгтэй Даншгийн начин, тав давсан бөхөд Даншигийн начин цолыг тус тус олгож, үнэмлэх, тэмдгийг гардуулах шийдвэр гарсан. Гэхдээ энэхүү цол нь зөвхөн “Даншиг-Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчлэхээр тогтоосон билээ.

Энэ жилийн даншиг наадмын хүчит бөхийн барилдааны талаар Монгол бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавын мэдээлснээр “Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна. Энэ удаад үндэсний бөхийн 256 хүчит бөх, Өвөрмонгол, Буриадын 64 бөх зодоглоно. Барилдааныг уламжлал ёсоор сугалаагаар зохион байгуулна. Орон нутагт 3-4 наадам давхцаж байгаа ч зодоглох бөхийн тоо хангалттай. Одоогоор ӨМӨЗО-оос 19 бөх хүрэлцэн ирээд буй аж. Бай шагналын хувьд бусад наадмаас өндөр, мөн Даншигийн цол олгоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...