Monday, July 20, 2026

Монгол, Солонгосын уран зохиолын солилцоо, хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Date:

“Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, БНСУ-ын Дорнын утга зохиолын академи хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол боллоо. Гэрээнд “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг, БНСУ-ын Дорнын утга зохиолын академийн ерөнхийлөгч, зохиолч Ким Ханъчан  нар гарын үсэг зурав. Уг гэрээ нь хоёр байгууллагын хооронд байгуулж буй хоёр дахь удаагийн гэрээ юм байна. Анх 2012 онд Улаанбаатарын их сургуулийн багш, яруу найрагч, доктор Тойсомын Галсан, Ким Ханъчан нарын санаачилга, идэвх зүтгэлээр хоёр орны зохиолч, яруу найрагчдын хамтын ажиллагааг эхлүүлж байжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр тал Монгол, Солонгос улсад ээлжлэн уран зохиолын семинар зохион байгуулах, ном товхимол хэвлэх зэрэг олон ажлыг тогтмол хийж иржээ. Хоёр дахь удаагийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд монгол, солонгос уран зохиолын солилцоог идэвхжүүлэх, орчуулагчдын ур чадварыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр тохиролцсон байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах асуудлаар цахим хурал зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын...

Украин Москва орчимд дроноор цохилт өгчээ

Украин 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө Москва орчимд...

АНУ баригдаж буй атомын цахилгаан станцад пуужингаар цохилт өгчээ

АНУ Хузестанд баригдаж буй Дарховейн атомын цахилгаан станц руу...

Испанийн шигшээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж, Мбаппе “Алтан шаахай” хүртлээ

АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулсан хөл бөмбөгийн дэлхийн...