Wednesday, July 22, 2026

Нагоя башё өнөөдөр эхэлнэ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн нагоя башё өнөөдөр эхэлнэ. Долдугаар сарын башёг их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэн барилдах бол шинэхэн озэки Киришима Б.Лхагвасүрэн баруун жигүүрийг тэргүүлнэ. Мөн зүүн жигүүрийн сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн түүний ард эрэмбэлэгджээ.

Хокүсэйхо А.Даваанинж маэгаширагийн зүүн жигүүрийн зургаад, Тамаваши Б.Мөнх-Оргил баруун жигүүрийн долоод эрэмбэлэгдсэн байна. Чиёошома Б.Мөнхсайхан маэгаширагийн зүүн жигүүрийн 12-оос, Дайшохо Ч.Шижирбаяр маэгаширагийн зүүн жигүүрийн 14-өөс тус тус босож барилдана.

Озэки Дайэшо башё эхлэхийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагт өвдөгний бэртлийн улмаас тэмцээнийг өнжихөөр болсон байна. Их аварга Тэрүнофүжигийн хувьд Нагоя башёд түрүүлэх том зорилго буй. Тэрбээр Нагоягийн башёд л огт цол нэмж, түрүүлж үзээгүй юм байна. Тиймээс энэ сард тун хичээн барилдахаар зорьж байгаа бөгөөд нагоя башёд түрүүлж ес дэх цомоо гардвал 10-аас дээш түрүүлж дай ёкозүна болоход нэг алхам ойртох болно.

Дайэшо озэки бэртлийн улиаас өнжихөөр болжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо  

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны  төрийн айлчлалын...

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд...

Монгол Улс болон ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр маргааш буюу 7-р сарын 22-ноос хэрэгжиж

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ, түүний...