Thursday, July 23, 2026

Шинэ озэки нэрээ сольж Киришима боллоо

Date:

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл, банцүкэ шийдэх хорооны хуралдаанаар  Зуны тэмцээнд 11 давсан сэкивакэ Кирибаямад озэки цол албан ёсоор олголоо. Холбооноос Исэноүми, Эдагава ояката нарыг элч болгон “Мичинокү” дэвжээнд илгээжээ. Кирибаяма Б.Лхагвасүрэн “Озэки цолны нэр хүндийг гутаахгүй, урьд өмнөхөөс илүү бэлтгэл хийж, хичээн зүтгэх болно” гэж хэлэн, арслан цолоо албан ёсоор хүлээн авсан байна. Харин энэ үеэр тэр сүмо бөхийн шикона нэрээ сольж, ояката багшийнхаа Киришима нэрийг авч байгаагаа зарласан юм. Ийнхүү ёслолын дараа тэрбээр Киришима гэж бичсэн бичиг барин, зургаа авхууллаа. Тэрбээр Монголоос төрсөн зургаа дахь озэки бөгөөд өмнөх таван озэки бүгд ёкозүна болж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлнэ

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган 2026 оны...

Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг “Хархорум” музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө

Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Япон улсын Фүкүока хотын...

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл...