Friday, July 24, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалсан нүүрсний хэмжээ нэг сая тонн давлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрсний 18 дахь удаагийн арилжааг өнөөдөр /2023.05.31/ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн цахим арилжаагаар нийт 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 131.6 ам.доллараар борлуулав. Ингэснээр нийт 126.7 сая ам.долларын үнэлгээтэй, 1,024 мянган тонн нүүрс биржээр борлуулсан бөгөөд ЭТТ ХК-ИЙН БИРЖЭЭР БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 1 САЯ ТОНН ДАВЛАА.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулсан билээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж,...

SAT-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа 2.5 сая малыг бүрэн дархлаажуулжээ

-Энэ сарын 25-нд ОХУ-аас SAT-1-ийн 2 сая тун вакцин...

Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөв байгааг анхааруулжээ

Одоо ажиглагдаж буй Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй...

ОХУ гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэлийн жагсаалтаа шинэчилжээ

Гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэл болох зөрчлийн жагсаалтыг өргөжүүлэх...