Friday, July 24, 2026

Хар ус нуурын экосистемийг хамгаалах ажлыг эхлүүлнэ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэг чиглэл болгосны дагуу Хар ус нуурын экосистемийн доройтлыг бууруулах, орчны бүсийнх нь хамгааллын ажлыг хийхээр болжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БОАЖЯ, Усны газрын хамтарсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж Монголын гурав дахь том нуур болох Хар ус нуур орчмын экосистемийн бохирдлын шалтгааныг тодорхойлжээ..

Хар ус нуур орчмын экосистемийн бохирдлын шалтгааныг,

1.Цутгал голуудын бохирдол

2.Заарт харх буюу ондатрын тоо хэмжээ хэт ихсэж нуурын экосистемийг алдагдуулсан

3.Малаас үүдэлтэй бохирдол

4.Суурин газруудын хур хогноос үүдэлтэй бохирдол

5.Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл

6.Нуурын эрэг орчимд усны өвс ургамал ургаж замагшсан зэрэг хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой бохирдол байна гэж тодорхойлсон байна.

Тиймээс Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хар ус нуур орчмын экосистемд үүсээд байгаа бохирдлын шалтгааныг арилгаж, хамгааллын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Их нууруудын хотгорын амин судас болсон Хар ус нуурыг хамгаалах энэ ажил бол ач холбогдлын хувьд асар өндөр юм. Хар ус нуураас Хар нуур, Дөргөн нуур, Хяргас нуур, Айраг нуурууд хамааралтай байдаг учир энэхүү хамгааллын ажил зөвхөн Хар ус нуурыг хамгаалах ажил биш Монгол орны баруун бүсийн томоохон гол, нууруудыг цогцоор нь хамгаалах ажил болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж,...

SAT-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа 2.5 сая малыг бүрэн дархлаажуулжээ

-Энэ сарын 25-нд ОХУ-аас SAT-1-ийн 2 сая тун вакцин...

Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөв байгааг анхааруулжээ

Одоо ажиглагдаж буй Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй...

ОХУ гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэлийн жагсаалтаа шинэчилжээ

Гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэл болох зөрчлийн жагсаалтыг өргөжүүлэх...