Tuesday, October 6, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодолгүй башёг тэргүүлж байна

Date:

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башёгийн эхний зургаан өдрийн дараах байдлаар их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодолгүй тэмцээнийг тэргүүлж байна. Сэкивакэ Кирибаяма Б.Лхагвасүрэн өнөөдөр учраагаа давснаар таван даваа, нэг унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байгаа бол сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр сэкивакэ Дайэшод өвдөг шороодсоноор дөрвөн даваа, хоёр унаатай болоод байна. Маэгаширагийн зүүн жигүүрийн 11-ээс босож барилдаж буй Хокүсэйхо А.Даваанинж таван даваа, нэг унаатайгаар тэмцээнийг хошуучлагчдын хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил, Дайшохо Ч.Шижирбаяр нар нэг даваа, таван унаатай болжээ. Харин Чоёошома Г.Мөнхсайхан өнөөдөр учраагаа давснаар даваа унаа тэнцүү болоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...