Sunday, July 26, 2026

Казахстаны анхны сүмоч дээд зиндаанд дэвшжээ

Date:

Ирэх даваа гарагт Осака хотод эхлэн мэргэжлийн сүмогийн тэмцээний банзүкэ Японы үндэсний спортын түүхэнд бичигдэх онцлогтой болжээ. Энэ сарын башёд Казахстаны уугуул Кинбозан маэгашира цолд хүрснээр сүмогийн дээд зиндаанд Казахстанаас барилдах анхны бөх болжээ. 25 настай Кинбозан макүүчид дэвшсэнээр сүүлийн арван жилийн хугацаанд анх удаа дээд зиндааны бөхчүүдийн нэрсийн жагсаалтад шинэ улсын нэр нэмэгджээ. Хамгийн сүүлд 2013 оны арваннэгдүгээр сард Египетийн сүмоч Осунаараши Африкийн улс орнуудаас анх макүүчид барилдан улсынхаа нэрийг сүмогийн түүхэнд бичүүлж байсан аж. Сонирхуулахад Австрали мэргэжлийн сүмод рикиши гаргаж чадаагүй цорын ганц тив хэвээр байна.

Шинэ зуун гарснаар сүмод төлөөлөлгүй байсан улсуудаас хамгийн олон шинэ маэгашира гарч ирсэн бөгөөд 2003 оноос эхлэн гурван жилийн хугацаанд Өмнөд Солонгос, Гүрж, Болгар, Орос, Эстони улсын сүмочид макүүчи зиндаанд гарч эхэлсэн юм. Монголын сүмочид 1996 онд анх удаа дээд зиндаанд хөл тавьж байсан ч сүүлийн хорин жилийн хугацаанд сүмогийн дэвжээнд ноёрхож байна. Казахстаны анхны дээд зиндааны сүмоч Кинбозаныг ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж Японтой танилцуулан, сүмод хөл тавиулж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...