Monday, May 25, 2026

Нүүдлийн шувуу Номхон далай дээгүүр тасралтгүй 11 хоног нисжээ

Date:

Нүүдлийн шувууд асар хол замыг туулж, тэнгис далайг гэтлэн зорьсон газраа хүрдэг. Тэдний дундаас хамгийн урт замыг тасралтгүй нисэж туулан дэлхийн дээд амжилт тогтоосон жигүүртэн бол Bar-tailed Godwit хэмээх шувуу юм.  Уг шувууны шинжлэх ухааны нэр нь Limosa lapponica бөгөөд Scolopacidae овгийн хүчирхэг жигүүртэн юм. Bar-tailed Godwit далайн эргийн шаварлаг нуга, бэлчир дээрх хясаа, загасаар хооллодог байна. Энэ шувуу Скандинаваас Аляска хүртэл Арктикийн эрэг, тундрын бүсэд үржиж, Австрали, Шинэ Зеландын сэрүүн, халуун орны эрэгт өвөлждөг байна. Уг шувууны дэд төрөл зүйл болох Limosa lapponica baueri төрлийн шувууд Номхон далайг гаталж Аляскаас Шинэ Зеланд руу нүүдэллэсэн нь шувуудын хамгийн урт тасралтгүй нислэгт тооцогдддог байна.

Хамгийн сүүлийн мэдээгээд Австралийн зүүн урд орших Тасманийн арлын Ансонс Бэйд дөнгөж таван сартай Bar-tailed Godwit шувуу энэ оны аравдугаар сарын 24-нд нүүдэллэн очжээ. Уг шувууг Аляскад байхад нь судлаачид 2022 оны 10-р сарын 13-нд GPS бөгж суулгаж явуулсан аж. Энэ нь Аляска болон Тасманийн хооронд анх удаа бөгж зүүж тавсан шувуу ниссэн тохиолдол болжээ. Тухайн шувуу 11 хоногийн турш Номхон далай дээгүүр тасралтгүй нисэхдээ нийт 13,560 км зам туулжээ. Энэ нь өдөрт 13560 км, цагт 51 км/цагийн хурдтай ниссэн гэсэн үг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...