Saturday, October 10, 2026

Ховд аймгийн Засаг даргад Э.Болормааг дэвшүүлжээ

Date:

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан гэдэг үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилбол Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулснаас хойших 91 жилийн түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох юм.

Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр төрийн удирдлагын магистр хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Ховд аймгийн ИТХ өнөөдөр хуралдаж Засаг даргын томилгоог хэлэлэх бөгөөд дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд баталгаажуулах хуулийн заалттай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...