Saturday, October 10, 2026

Маргааш Ардчилсан намын их хурал болохгүй гэв

Date:

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гэгдэж буй Ардчилсан намын удирдлагууд 21 аймаг 330 сум, 9 дүүргийн намын болон ХЭГ-ын дарга нартай өнөөдөр цахим уулзалт хийсэн талаараа албан ёсны хуудастаа мэдээлжээ. Тэд 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн намын болон ХЭГ-ын дарга нартай цахим уулзалт зохион байгуулсан аж. Уулзалтаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар намын гишүүдийн дунд явуулж буй санал асуулгын тухай хэлэлцэж санал солилцсон байна. Мөн маргааш буюу 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Эрдэнийн зүгээс зохион байгуулах Их хуралд Ардчилсан намын гишүүд оролцохгүй болохоо цахим хурлын үеэр албан ёсоор мэдэгджээ. Уулзалтад, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав, ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал, Улс төр, бодлогын газрын дарга Д.Бат-Од болон Ардчилсан намын анхан, дунд шатны намын удирдлагууд тус тус оролцлоо хэмээн мэдээллээ.

Тэд иргэн С.Эрдэнэ нь “Ардчилсан намын XIV их хурал”-ыг зарласан тухай мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээж байгаа нь дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа юм хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...