Saturday, October 10, 2026

Номтой Чингэлтэйн номын өргөө

Date:

Чингэлтэй хайрхан уул бол ном айлдаж буй багшийн дүртэй, лам эзэнтэй уул гэдэг. Тиймээс Чингэлтэй хайрхныг ном, эрдмийн хүмүүс шүтэн дээдэлж иржээ. Энэ их хайрханаараа овоглосон Чингэлтэй дүүргийнхэн ч ном, эрдмийг дээдэлж, хүүхэд, залуусынхаа оюунд бодит хөрөнгө оруулалт хийдэг ажээ. Тухайлбал, “Номтой Чингэлтэй” гэдэг уриа дэвшүүлж, ном унших хөдөлгөөнийг өрнүүлж буй аж. Тус дүүрэг Хүүхдийн номын өргөөтэй болоод нэлээд хэдэн жил болж буй.

Улсын их дэлгүүрийн хойно байрлах Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө бол хүүхэд багачууд төдийгүй оюутан, сурагчдын зорин очих дуртай газар. Хүүхдэд зориулсан ийм тохилог номын өргөө Улаанбаатарт ховор болов уу. Номын өргөө гурван давхар эзлэх бөгөөд давхар бүр нь нас насны хүүхдүүдэд зориулагдсан уншлагын танхимуудтай.

Цэцэрлэгийг болон бага ангийн хүүхдэд зориулсан уншлагын танхимаа зурагт номуудаас гадна монгол ёс, заншлыг харуулсан эд өлгийн зүйлсээр тохижуулсан бөгөөд хүүхэд амрангаа ном унших нөхцөл, орчныг бүрдүүлжээ. Дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан давхар давхар бүр өөрийн онцлогтой. Цахим номын каталогитой. Сан хөмрөгөө шинэ гарч буй номуудаа байнга баяжуулж байдаг болохоор уншигч хүүхдүүд чихэрт дурлах лугаа адил номын өргөөндөө ирдэг гэнэ.

Сурагчдын зуны амралт эхэлсэн ч Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө уншигч, үйлчлүүлэгчдээр тасрахгүй байгаа аж. Ер нь эднийх жилийн дөрвөн улиралд бяцхан уншигчдын хөл тасардаггүй. Номын өргөөг зорин ирэх хүүхэд багачууддаа хүссэн номыг нь олгож уншуулж, таатай орчинд үйлчилгээ үзүүлдэг болохоор аргагүй биз ээ. Энэхүү номын өргөөгөөр зөвхөн Чингэлтэй дүүргийн хүүхэд багачууд үйлчлүүлдэггүй. Бусад дүүргийн хүүхдүүд ч зуны амралтаараа хүрэлцэн ирж, ном уншиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...