Sunday, July 20, 2025

Мах экспортлогч орон болохын тулд олон улсын шаардлагыг бүрэн биелүүлэх ёстой

Date:

Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөнд тавьсан Монголын махны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзаяагийн илтгэл олны анхаарлыг татав.
Мах, махан бүтээгдэхүүн үйлд­вэрлэгчдэд тулгамдаж байгаа асуудал бол хүн амыг эрүүл хүнсээр хангах технологийн хөгжлийг нэвтрүүлэх хурд, төрийн хүнд суртал, мах экс­портлогч улс орон болоход чиг­лэсэн тодорхой бодлого, хууль эрх зүйн орчин болоод буй аж.
Давхардсан хууль, эрх зүйн дүрэм, журам махны үйлдвэр­лэгчдэд чирэгдэл учруулж, ажлыг гацаадаг байна. Үүнээс гадна Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн тунхаглалын шинжтэй заалт олон улсын хүнсэндээ тавьж байгаа шаардлагатай нийцдэггүй нь өөр нэг бэрхшээлийг дагуулдаг ажээ. Мах экспортлогч орон болохын тулд Монгол Улс гадаад улс орнуудын зүгээс тавьдаг шаардлагыг бүрэн биелүүлэх ёстой. Энэ нь бол үйлдвэрлэгч орнууд хүнсний аюулгүй байдлын дотоод менежментийн тогтолцоотой байх ёстой гэсэн үг юм. Гэвч манай ул­сын тухайд энэ заалт сайн дурын шинжтэй байдаг хэмээн Махны хол­бооныхон шүүмжилж байлаа.
Үйлдвэрлэгчид болон иргэд өнөөдрийг хүртэл ченжийн бэлт­гэн нийлүүлсэн махыг хэ­рэг­­лэсээр ирсэн. Улс орны хэм­жээнд одоо мөрдөж буй стандарт бус мах бэлтгэлийн аргыг өөрчилж байж мах­ны үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстойг тэд хөндөж байгаа. Цаашид хүнсний аюулгүй байдалтай холбоотой зөрчлийг шуурхай илрүүлж, мэдээлдэг эрсдэлийг бууруулах дата систем­тэй болох хэрэгтэйг хүнсний салбарынхан мөн санал болгож байв. Түүнчлэн олон улсын гэрээ хэлэлцээрээр нэвт­рүүлж, шудар­га, ёс зүйтэй худал­даа эрхлэх зарчмыг хуулиар батал­гаа­жуулах асуудлыг хөндөж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хоошорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас башёг орхилоо

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя башёгийн тав дахь...

Наадмын нээлтээр “дэбют”-ээ хийсэн соёлын шинэ сайд

Жилд нэг удаа болдог төрт ёсны их баяр наадмын...

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг Ираны эсрэг тоглоно

Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA "Women’s Asia...

Их хүчтэний нутгаас дүүлсэн идэр залуу харцага

Энэ жилийн баяр наадмаар монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд...