Tuesday, July 15, 2025

С.Одгэрэл: Цар тахлын үед бид гэр хорооллыг цэвэр усаар таслалгүй ажилласан

Date:

УСУГ-ын Зөөврийн ус хангамжийн алба гэр хорооллын усан хангамжийг хариуцдаг. Нийслэл хотын хэмжээнд 680 гаруй худаг буюу ус түгээх байр үйл ажиллагаа явуулж байна. Төвлөрсөн шугамд холбогдож амжаагүй бүс буюу гэр хорооллын зарим айл өрхийн цэвэр усны хангамжийг тус газрын 1000 орчим ажилтан хариуцан ажилладаг аж.

Энэ тухай Зөөврийн ус хангамжийн албаны дарга С.Одгэрэл “Бид цар тахлын үед ч гэр хорооллын ард иргэдээ цэвэр усаар таслалгүй сайтар зохион байгуулж ажилласан. Ус түгээх байрт ихэвчлэн эмэгтэйчүүд ажилладаг онцлогтой. Бид чанарыг эрхэмлэдэг. Зургаан сард нэг удаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд ажилчдаа хамруулдаг” хэмээн онцолсон юм. Зөөврийн ус хангамжийн албаны ажлын голыг нугалдаг техник ус түгээх машин аж. Одоогоор энэ алба ус түгээх 60 орчим машинтай. Нэг машин 7-8 худагт ус хүргэдэг байна. Тиймээс парк шинэчлэлт хийн, зөөврийн ус тээвэрлэж буй авто машинуудаа засаж сайжруулах шаардлагатай болжээ.

Тодруулбал, 1980-аад онд хэрэглэж байсан машиныг одоо ч ашигладаг байна. Түүнээс гадна гэр хорооллын ус түгээх байруудад хүрэх газар бартаа ихтэй байдаг тул машины дугуй түргэн муудаж, солих шаардлага гардаг байна. Мөн гэр хорооллын айлууд хашаагаа дураараа сунгадаг нь зөөврийн ус тээвэрлэж буй машинууд ус түгээр байрууддаа хүрэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг байна.  

Г.СҮРЭН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг Ираны эсрэг тоглоно

Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA "Women’s Asia...

Их хүчтэний нутгаас дүүлсэн идэр залуу харцага

Энэ жилийн баяр наадмаар монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд...

Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, сум, дүүргийн Засаг...

3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3x3 сагсан бөмбөгийн үндэсний...