Tuesday, May 26, 2026

Франц хэлтэй орнуудын нээлттэй хаалганы өдөр болно

Date:

Монгол-Францын төвөөс Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Франц хэлтэй орнуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгт франц хэлтэн орнуудын төлөөлөл болж Бүгд Найрамдах Франц Улс, Канад улс, Бүгд Найрамдах Чех Улс болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрууд оролцож, өөрийн улсын соёл уламжлал, хэв маяг, үндэсний хоол, хүнсний амталгаа, бараа бүтээгдэхүүний худалдаа болон урлагийн тоглолт болох юм байна.  

Соёлын өдрийн хүрээнд “Монгол дахь франц үгс” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, Франц хэлтэй орнуудын кино наадам, явган аялал, “Алтан өд” франц хэлний олон улсын олимпиад зэрэг арга хэмжээ зохиогдохоос гадна УДБЭТ-тай хамтран алдарт “Кармен” дуурь тоглогдоно. Мөн өдөрлөгийн үеэр “Кармен” дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцүүдээр шууд дамжуулан үзүүлэх юм.

Нийслэл хот маань ирэх өдрүүдэд франц хэл, соёлоор амьсгалж, Франц орныг сонирхогч хүүхэд залуучуудад томоохон завшаан тохиох нь ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...