Saturday, October 10, 2026

Хэнтийн зохиолчид аймгийнхаа Онцгой комисст 30 мянган амны хаалт хандивлалаа

Date:

Монголын зохиолчдын эвлэлийн Хэнтий аймгийн салбар зөвлөл “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлээс Хэнтий аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар болон цар тахлын нөхцөл байдалд ажиллаж буй төрийн байгууллагын албан хаагчдын хэрэгцээнд зориулж нийт 30 мянган амны хаалт хандивлажээ. Хандивыг “Хэрлэн  тооно” утга зохиолын нэгдлийн гишүүд өнөөдөр Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун болон Онцгой байдлын газрын дарга Ж.Эрдэнэбат, Цэргийн хэлтсийн дарга Н.Хүрлээ нарт гардуулан өглөө.

Эдгээр амны хаалтыг БНХАУ-ын CCTV-ийн монгол хэлний редакцын хамт олноос “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэлд хандивласан юм байна. Уг хандивыг ийнхүү Хэнтий аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар болон цар тахлын эсрэг тэмцэж буй төрийн бусад байгууллагын ажилтан, алба хаагчдын хэрэгцээнд зориулан илгээж байгаа аж.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...