Friday, July 31, 2026

Халдвар тархсан улсад зорчсон, дайран өнгөрсөн гадаадын иргэнийг Монгол Улс хүлээн авахгүй

Date:

Халдвар тархах хурд нь онц аюултай Өмнөд Африкаас гаралтай “Ковид-19”-ийн шинэ мутаци хувилбарын талаар ДЭМБ энэ сарын 26-нд мэдэгдэл гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор УОК бямба гарагт хуралдаж тодорхой шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар мэдээлэл хийсэн юм. УОК-оос дараах шийдвэрийг гаргаснаа танилцуулжээ.

 1. Халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх

2. Халдвар тархсан улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдварын өндөр эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах

3. Бямба гарагт Өмнөд Судан Улсаас ирсэн энхийг сахиулагчдыг тусгаарлах /Одоогоор Өмнөд Суданд шинэ мутаци бүртгэгдээгүй/

4. Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах

5. Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, шинэ мутаци бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн улсаар зорчсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах шийдвэрийг УОК гаргажээ.

Тодруулахад, “Ковид-19”-ийн шинэ мутаци Омикрон хувилбар Өмнөд Африк, Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Маливи, Израйль, Бельги улсуудад болон Хонконгт бүртгэгдээд байна. ДЭМБ шинэ мутаци тархаж байгаатай холбоотойгоор ДЭМБ улс орнуудыг вакцины хамрагдалтаа нэмэгдүүлэхийг зөвлөмж болгожээ. Мөн ДЭМБ Омикрон мутацаас сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, зай барих, гар угаах, дотоод орчинд агаар сэлгэх, олон хүнтэй газар явахгүй байх, вакцин хийлгэхийг зөвлөж байгаа юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...